Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх “Гүйцэтгэлийн үнэлгээ”-г 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулсан.
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх “Гүйцэтгэлийн үнэлгээ”-нд Архангай аймаг гуравдугаар байрт шалгарчээ.
Тус үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчит 654 сургуулийн 30,111 багш, давхардсан тоогоор 600 орчим мянган суралцагч, 350,000 орчим эцэг эх, асран хамгаалагч, 2,500 орчим сургуулийн удирдах ажилтан хамрагдсан байна.
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлжээ.
1. Суралцагчийн сурах үйл ажиллагааны үр дүнгийн ахиц
2. Суралцагчийн хөгжил, хамгаалал, төлөвшил
3. Багшийн мэргэжлийн хөгжил
4. Сургууль ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг юм.
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтын үр дүнгээс гарсан 25 хувийн нэмэгдэл багш нарт өмнө нь олгож ирсэн нэмэгдэл урамшуулал дээр орох аж.
Эх сурвалж: MONTSAME