Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд
08:50 цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар дурсгалын гэрэл зураг татуулж, албан ёсны хэлэлцээ хийнэ.
10:10 цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлнэ.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
10:00 цагт “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно.
11:00 цагт Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, тус намын хууль, эрх зүйн асуудал хариуцсан дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийнэ.
15:00-19:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Холидэй Инн” зочид буудалд
11:00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзана.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол судлаач Э.Жамуха хэвлэлийн хурал хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл хамтран хэвлэлийн хурал хийнэ.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яаманд
13:00 цагт Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
“Новотел” зочид буудалд
14:00 цагт Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.