Өвчний голомтод 15 үхэр, 63 адуу байна

2017-08-08 14:161min0
horio tseer

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг Баянбүрд гэдэг газарт долдугаар сарын 27-нд малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарч өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ. Өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өвчилсөн нэг үхрийг устгалд оруулсан аж. Өвчний голомтод 15 үхэр, 63 адуу байгаа бөгөөд нэмж мал өвчлөөгүй байна. Энэ өвчин хониноос халддаг. Өвчилсөн малын нүд өвдөж, маш өндөр халуурч, нүд нь сохрох шинж тэмдэг илэрдэг аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй