“Ахмадын хөгжлийн төв”-ийн барилга өчигдөр ашиглалтад оржээ.
Яармаг дахь Үндэсний архивын газрын чанх урд баригдсан таван давхар барилгад номын сан, зоогийн танхим, гал тогоо, чийрэгжүүлэх өрөөнүүд, саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхим зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулалт хийсэн байна.
Уг төвийн нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд тэрбээр “Ажиа гэгээний настныг идэвхжүүлэх сургалтын төв” буюу АГНИСТ гэж нэрлэж байна. Тэтгэвэрт гарсан ахмадын мэдлэг оюун, туршлагыг хадгалан авч үлдэх, тэтгэврийн үеийг идэвхжүүлэх, бусдад буюу нэн ялангуяа залуу үедээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Ахмадууд маань энд ирж ажиллахаас гадна уулзаж, чөлөөт цагаа өнгөрүүлж, биеэ чийрэгжүүлж, тоглож наадаж болох орчныг бүрдүүлэхийг зорьсон байна” гэв.
Ажиа гэгээний дэлхийн олон улс оронд амьдардаг шавь нар, өглөгийн эзэд, сүсэгтэн олны хандив, дэмжлэгээр энэ төв баригджээ.