Ковид-19 халдварын үед цусны бүлэн үүсэх хүндрэл нэлээдгүй тохиолдож байгаа талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Ковид-19 уушгинаас гадна зүрхний булчингийн гэмтэл, зүрхний дутагдал, тархинд энцефалит болон менингит, бөөрний цочмог дутагтал, бөөрний гэмтэл, элэгний цочмог дутагдал, цөсний үрэвсэл, судасны ханын гэмтэл, бүлэнт бөөгнөрөл зэргийг үүсгэж байна.
Судсанд бүлэн үүсэх үеийн шинж тэмдэг
- Бусад дээд, доод мөчдийн өнгөц болон гүний тараагуур, хураагуур судаснууд бөглөрөх үед дараах шинж илэрч болно.
Гар, хөлөнд:
- Тэмтрэхэд халуун оргих
- Улаах эсвэл хөхрөх
- Гэмтэлтэй холбоогүй өвдөлт үүсэх эсвэл эмзэглэлтэй болох
- Хавдах
Уушгины артерийн бөглөрөх үед:
- Амьсгал давчдах
- Цустай ханиалгах
- Зүрхний хэм алдагдах
- Гүнзгий амьсгал авах үед цээжээр өвдөх, амьсгал давчдах нь маш ноцтой шинж тэмдэг учир эмчид хандах нэн шаардлагатай.
- Ковид-19 халдварын дараах цус шингэлэх хооллолт
Ковидоор өвчилсний дараа дараах хүнсийг өдөр тутамдаа зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.Турмерик –
- Цус шингэлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
- Сармис – нянгийн эсрэг үйлчилгээтэй, цусны бүлэн үүсэхээс сэргийлнэ
- Цагаан гаа – Байгалийн салицилат агуулдаг тул цус шингэлэх үйлчлэл үзүүлнэ
- Улаан чинжүү – Байгалийн салицилатыг их хэмжээгээр агуулдаг
- Синнамон – Кумарин, варфарин хэмээх бодис агуулдаг бөгөөд цус шингэлэх өвөрмөц үйлдэлтэй. Варфарин нь цус шингэлэх эмийн найрлагын чухал бүтээгдэхүүн хэсэг болдог.
- Е аминдэмээр баялаг хүнс хэрэглэх нь цус өтгөрөлийг бууруулдаг – Гүргэмийн тос, наранцэцэгийн тос, алмонд самар г.м
Эх сурвалж: НЭМҮТ