Н.Сугар: Нийслэл дахин 500 автобус авахаар болсон

2022-08-25 16:551min0
avto

Түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэл ирэх арваннэгдүгээр сараас эхлэн шинээр 500 автобус авах болсон тухай нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

– Иргэдийг машинаас татгалзуудахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэл хийсэн. Эхний ээлжид хоёр давхар 75 автобус, нэг давхар 65 автобусны парк шинэчлэл хийлээ.

Түүнчлэн Засаг дарга есдүгээр сарын 1-нээс өмнө 500 гаруй автобус оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Гэвч дайн болон ковидын нөхцөл байдлаас болж дэлхийн эдийн засаг хямарч, хөрөнгө оруулалт тал дээр хугацаа алдаад байна. Гэхдээ одоо хөрөнгө оруулалтыг шийдсэн. Ирэх арваннэгдүгээр сараас эхлэн автобуснууд эхнээсээ орж ирнэ гэсэн мэдээллийг холбогдох албан тушаалтнууд өгсөн” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй