Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 08-р сарын 29-ний өдөр 14 цагт Novotel зочид буудалд зохион байгуулна.
Зөвлөлдөх уулзалтад БШУЯ, БХБЯ, ЭМЯ, БОАЖЯ, Монгол Улсын Засгийн газрын агентлагууд, ус хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сан, АХБ зэрэг бусад олон улсын байгууллагуудын төлөөлөлүүд тус зөвлөлдөх уулзалтад оролцож, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдал, учирч болох эрсдэл, түүнээс сэргийлэх, ирээдүйд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар зөвлөлдөнө.
“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилж, 2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн юм.
Энэхүү уулзалт нь “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байна.
ХСУХАТАҮЗЗ-ийн мэргэжилтэн А.Тэмүүлэн
Холбоо барих утас: 98118040