Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн 16 байршилд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил явагдаж байна. Энэ хүрээнд дүүргийн 40 дүгээр хороонд гарааш чөлөөлж байх явцад эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан талаар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас мэдээлж, эмгэнэл илэрхийллээ.