Тархи бол бидний биеийн хамгийн чухал бөгөөд хамгийн бага судлагдсан эрхтэн юм. Олон улсын эрдэмтэн мэргэд, судлаачид энэ  онцгой эрхтнийг эцэж цуцалтгүйгээр судалсаар байгаа юм. Бидний оюун санааг сэргэг байлгаж стрессээс болж өдөр бүр хэдэн мянгаараа устдаг тархины эсийг нөхөн төлжүүлхэд эрүүл хүнсний бүтээгдэхүүн маш чухал байдаг байна. Өнөөдөр дэлхий дээр нас баралтын шалтгаанаар манай улс тархины цус харвалтаар тэргүүн байрт жагсч байна. Сүүлийн жилүүдэд энэ өвчин улам залуужсаныг эмч нар анхааруулж байгаа юм. Ингээд оюун санааг хөгжлүүлэх дараах зөвлөгөөнд түр анхаарлаа хандуулна уу.

Оюун ухааны дэглэм ба  тархины хомсдол

Амин дэмээр баялаг хүнсний ногоо жимс жимсгэнэ хэрэглэснээр тархины өвчлөл, доройтол, гэмтэл зэрэг ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Судалгаагаар энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн хүн дээрх өвчнийг тусах эсрдэл  35 хувьтай, алцгеймэр буюу оюун ухааны хомсдолоос 53 хувь сэргийлж бас бууруулж байжээ.

1-2 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Тархи ба эрүүл хүнс

ногоон навчит хүнсний ногоо болон  хүнсний ногоо, самар, жимс, шош, бүхэл үр тариа, загас, шувууны аж ахуй, чидун жимсний тос, дарс зэрэг нь тархинд сайнаар нөлөөлдөг. Оюун санааг хөгжүүлхэд хоолын дэглэмийн 10 бүлэг байдаг. Эдгээр хүнсний зүйлийг дарстай хосуулснаар тархиа хөгжүүлэх бас нэгэн хоолны дэглэм болдог.

493ss_thinkstock_rf_photo_of_bean_soup_with_bread Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Уураг

Хоёрдугаарт шувууны мах долоо хоногт хоёр удаа, загасны мах долоо хоногт нэг удаа бусад өдөр шош идсэнээр оюун санаа илүү сэргэг, эрч хүчтэй байна. Эсвэл хэд хоногийн турш буурцагны шөл, цацагт хяруулын мах, улаан чинжүү хэрэглэхийг санал болгож байна. Эдгээр хоол хүнс нь уураг өндөр агуулсан, хансан өөх бага байдгаараа бие мах бод, сэтгэл санаанд олон талын ач холбогдол үзүүлдэг.

493ss_thinkstock_rf_photo_of_healthy_food_in_shape_of_brain Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Хүнсний ногоо ба үр тариа

Тархины үйл ажиллагаанд үр тариа, буржгар байцаа маш сайн байдаг. Судлаачид яагаад үр үр тариа, ногоон навчит хүнсний ногоо хүний оюун санаанд сайнаар нөлөөлдгийг өнөөдрийг хүртэл судалж байгаа юм. Өдөр бүр шинэ ногооны салат, бууцай идэж байхыг танд зөвлөж байна. Мэдээж энэ нь турах дэглэм барьж буй хүмүүст ч илүү ач холбогдолтой.

4-3 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Зууш

Самар, жимс  бол хамгийн тохиромжтой зууш байдаг. Аль аль нь тархины эрүүл мэндэд олон талын ач холбогдол үзүүлдэг. Ялангуяа нэрс, гүзээлзгэнэ таны тархийг тайван  байлгах, альцгеймертэй  холбоотой шинж тэмдэг удаашруулж өгнө.

5-2 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Дарс

 Дарсыг согтууруулах ундаа гэж ойлгож болохгүй юм. Судалгаагаар дарс хэрэглэх нь Альцгеймер буюу оюун ухааны хомсдолоос хамгаалах чухал ач холбогдолтой. Өдөр бүр хэрэглэхдээ эмэгтэйчүүд нэг хундага, эрэгтэйчүүд хоёр хундага хэрэглэх нь зүйтэй юм. Харин хэтрүүлбэл сэтгэцийн олдмол өвчин авах магадлал өндөр байдаг аж.

6-2 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Оливийн тос

Оливийн тосыг хоол хүнсэндээ хэрэглэснээр тархины үйл ажиллагаа сайжруулж, сэтгэцийн олдмол өвчинөөс хамгаалдаг болох нь нотлогджээ. Талх, салат, паста, чанаж болгосон ногоон хүнс болон аль төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой юм.

7-1 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Эрүүл бус хүнс

Оюун ухааныг хөгжлүүлэх  хоолны дэглэм баримтлах үед   ялангуяа  мах, цөцгийн тос, маргарин, бяслаг, нарийн боов, чихэр,, шарсан буюу түргэн хоол хязгаарладаг. Хэрвээ тэвчихгүй бол цөцгийн тосыг халбага хүрэхгүй хэмжээтэй хэрэглэж, долоо хоногт нэг удаа мах хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр хоол хүнс нь бүхэлдээ өөх тос агуулсан байдаг.

8-1 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

Таны мэдэх ёстой зүрхний өвчин

Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт бидний биеийг хохироож наад зах нь таргалуулдаг гэдгийг бид мэднэ. Харин зүрхний өвчиний эх үүсвэр болдогийг бид тэр бүр мэдэхгүй. Дээрх эрүүл хүнсийг хэрэглэж, оюун санаагаа хөгжүүлэх хоолны дэглэм бариснаар таны зүрх ухаалаг, эрүүл байх нь гарцаагүй.

9 Тархийг тань эрүүл байлгах 9 зөвөлгөө

.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн