Автомашиныг тэгш, сондгой дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга н.Адъяасүрэн:
-Манай хотын хэмжээнд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа их хүнд байна. Зам дээрх зорчилтын хурд 8-аас доош тэг зогсолт руу явах эрсдэл үүслээ. Тиймээс энийг тодорхой хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа. Хугацааны хувьд наймдугаар сарын 27,29,31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1,3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 гэсэн тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.