НДШ-ийн долдугаар сарын буцаан олголтыг өгч эхэлжээ

2022-08-25 11:371min0
niigem

Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн долдугаар сарын буцаан олголтыг өчигдрөөс/2022.08.24/ өгч эхэлжээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас өгсөн мэдээллээр 2022 оны долдугаар сард 270,000 иргэнд 9.3 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу өнөөдөр шилжүүлж дуусгах юм байна.

Журам ёсоор тухайн сарын буцаан олголтыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлж байгаа юм.

Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн НДШ-ийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нар үүнд хамрагдаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй