Үерт өртсөн 15 өрхөд таван ханатай гэр олгов
2022-08-23 09:14

Архангай аймгийн хэмжээнд энэ онд үерийн улмаас зургаан сумын 15 өрх орох оронгүй болсон байна.
Эдгээр айл, өрхөд “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллагаас иж бүрэн таван ханатай гэрийг тусламжаар олгож, өнөөдөр хүлээлгэн өглөө гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.