Биатлоны зуны ДАШТ энэ сарын 24-28-нд Герман улсад болох бөгөөд Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцохоор хилийн дээс алхлаа.
Тус тэмцээнд дасгалжуулагч олимп, дэлхийн аварга Александар Попов, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Э.Энхсайхан, О.Гантулга, Б.Анхболд, эмэгтэйчүүдээс М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Э.Ариунзул нар өрсөлдөнө. Монголын баг тамирчид тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа Казахстаны Петропавлоск хотод хангажээ.
Энэ удаагийн ДАШТ-д 28 орны 400 орчим тамирчин оролцохоор болсон бөгөөд Себастьян Самуэльссон, Эльвира Оберг, Доротея Вирер, Маркета Давидова, Лиза Виттоцци, Марте Ульсбю-Ройзеланн зэрэг өндөр зэрэглэлийн биатлончид өрсөлдөх юм байна.