Шилдэг 16 харваачаас сэргээш илрээгүй

2022-08-23 07:001min0
urianhai harvaa

Үндэсний их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Бөхчүүдийн шинжилгээний дүнг Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөөдөр зарласан. Тэрбээр сэргээшийн шинжилгээ авсан 64 бөхийн нэгээс нь допинг илэрсэн хэмээн мэдэгдлээ.

Харин шилдэг 16 харваачийн сэргээшийн шинжилгээний хариуг Монголын үндэсний харваачдын холбоо цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд харваачдаас допинг илрээгүй байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй