Өмнөговь аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв (ЗӨСТ)-ийн 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Төхөмийн гол, Адаг нуур, Шилүүстэй нуур, Балга усны нуур, Нарийны гол зэрэг газарт шувууны томуу өвчний халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэсэн байна.
Ажиглалт тандалтаар нүүдлийн шувууд олноор цуглардаг таван цэгт шувууны тооллого хийхэд нийт 114 шувуу тоологджээ.
Тооллогын явцад шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй. Голын эрэг орчмоор амьдарч буй ард иргэдэд шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 100 ширхэг санамж, 10 ширхэг зурагт хуудас тараасан гэдгийг мэдээлэв.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗӨСТ