Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг, Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга П.Хадбаатар нар допинг илэрсэн бөхчүүдийг зарлалаа.
Энэ талаар Улсын их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг: Энэ жилийн баяр наадмаар 64 бөхөөс шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариугаар 63 бөх допинг хэрэглээгүй, нэг бөх хэрэглэсэн гэдэг хариу ирсэн аж. Хэнээс допинг илэрснийг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл энэ нь тухайн хүний эрүүл мэндийн нууцын асуудал юм. Допингийн шинжилгээний хариу Олон улсын системд орсон. Үүнийг зохион байгуулагчид л орж харах боломжтой. Допинг илэрсэн бөх нь тавын даваанд унасан, улсын цолтой бөх байгаа. Тухайн тамирчин дараагийн шинжилгээнд хамрагдах эсэхээ есдүгээр сарын 1-нээс өмнө хэлэх ёстой. Энэ жил допинг илрээгүй тул цолны асуудал гарахгүй. Хэдийгээр тухайн бөх цол аваагүй ч хориотой бодис хэрэглэсэн тул эцсийн шинжилгээний хариу гарсны дараа хариуцлага тооцох талаар ярина” гэлээ.