Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, залуу үеийнхний согтууруулах ундааны хэрэглээ багассан нь Япон улсын төсөвт сөргөөг нөлөөлж эхэлжээ.
Тиймээс тус улсын Үндэсний Татварын Алба 20-39 насны иргэдийн дунд “Sake Viva!” нэртэй уралдаан зарласан байна. Уралдааны зорилго нь согтууруулах ундааг хүмүүсийн дунд хэрхэн түгээмэл хэрэглээ болгох хамгийн шилдэг санааг тодруулах гэнэ.
Японы Үндэсний Татварын Албанаас гаргасан тоо баримтаас үзвэл тус улсын согтууруулах ундааны хэрэглээ 1995 онд нэг хүнд дунджаар жилд 100 литр байсан бол 2020 онд 75 литр болж буурчээ. Энэ нь Япон улсын төсвийн алдагдалд бас нөлөөлсөн байна.
Энэ нь сүүлийн 31 жилийн хугацаанд гарсан хамгийн том уналт юм байна. Ялангуяа шар айргийн хэрэглээ цар тахлын үеэр хамгийн их унажээ.
Тухайлбал Kirin шар айргийн үйлдвэрийн мэдээлснээр 2020 онд Японы нэг хүнд оногдох хэмжээ 55 лонх хүрсэн нь өмнөх оныхоос 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Уралдаанд түрүүлсэн оролцогчдыг арван нэгдүгээр сарын 10-ны өдөр Токио хотод болох ёслолын арга хэмжээнд урьж, гаргасан санааг нь ирэх өвлөөс нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Ivoice.mn