Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 18:59 цагт хүлээн авчээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.