Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ баримтын хамт ирүүлсэн байна.
Иймд тус баримтыг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.