Энэ оны эхний долоон сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Оны эхний долоон сарын байдлаар нийт 36 мянган хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон мянга буюу 16.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний долоон сарын байдлаар 274.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өссөн болохыг онцлов.
Хүснэгт. Халдварт өвчнөөр өвчлөгчид (зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 7 сарын байдлаар)
Дээрх тоон мэдээллээс харвал энэ оны эхний долоон сард тэмбүүгээр 2,183, ХДХВ/ДОХ өвчнийн найман тохиолдол бүртгэгджээ.