ОХУ-ын Алтайн хязгаарын захирагч Виктор Томенко БНХАУ-тай харилцан худалдаа хийх ложистикийн шинэ чиглэлийг Азийн авто замын сүлжээгээр /Asian Highways/ Баруун Монголын нутгаар дайруулан бий болгохыг санал болгожээ.
Энэ тухай Төв Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны /ШУӨЗО/ ардын засгийн газрын дарга Эркин Туниязтай лхагва гарагт цахимаар хийсэн хэлэлцээний дараа бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Алтайн хязгаарын засгийн газрын санаачилгаар Ташанта-Такешикан хэсгийн АН-4 (Asian Highways-4) чиглэлээр тээврийн компаниудын төлөөлөгчдийн оролцоотой Баруун Монголд экспедиц зохион байгуулсан байна. Экспедицийн үр дүнд замын чанар шаардлага хангасан, шаардлагатай дэд бүтэц бэлэн байгаа нь батлагдсан болохыг Томенко мэдээлжээ.
“Ноён Тунияз танд энэ хэсгийг хурдан нээхэд хамтран дэмжлэг үзүүлэхийг санал болгож байна. Энэ нь Алтайн хязгаар, Шинжааны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ихээхэн эрчимжүүлж, манай бүс нутгуудын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Томенко Хятадын талын төлөөлөгчид хандан хэлсэн байна.
Эх сурвалж: Tass.ru
1 comment
Замаа зас тэртэй тэргүй орос хоригт орсон Хятадтай наймаа хийнэ .