Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдтай болно – updown.mn

Түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдтай болно

Нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайдын хамтаар өчигдөр Улаанбаатарт хэрэгжүүлж буй дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцав.

Энэ үеэр яамгүй, Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайд томилохоор болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр “Засгийн газрын бүтцэд Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдын албан тушаалын хүн байдаггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол зөвхөн орон нутгийн харилцааг Засгийн газартай холбодог хүн тул ажил нь амждаггүй.

Нийслэл нь хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг дангаараа шийдэж чадахгүй болж байгаа учраас цаашид яамд хоорондын уялдааг холбодог, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангасан, тусгайлсан яамгүй сайдыг томилно гэж ойлгож болно.
Улаанбаатар хотод хэрэгжихгүй байгаа, мөн яам хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд тусгайлсан хуулиуд батална. Үүний нэг нь Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль байна. Нийслэлчүүдийн нэгдсэн стандарт ямар байх талаар нийслэлийн удирдлагууд, Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг татан оролцуулж, нийслэлчүүдээрээ ярилцах хэрэгтэй” гэлээ.

“Талбай дээр, цахим ертөнцөд шуугьж байгаа хэсэг хүн Улаанбаатарчуудыг төлөөлөх боломжгүй”
Мөн тэрбээр “Зарим хүнд шийдлүүд гарна. Үүн дээр шууд ардчиллын арга хэрэглэнэ. Нийслэлчүүд өөрсдөө үүнд саналаа өгч шийдэж болно. Жишээлбэл, буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлана гэж олон жил ярилаа. Зөв, буруу гээд байдаг. Талбай дээр гарч байгаа хэдэн хүнийг нийслэлчүүдийн эрх ашгийг бүтэн төлөөлж байна гэж үзэх боломжгүй.

Цахим ертөнцөд шуугьж байгаа хэсэг хүн Улаанбаатарчуудыг төлөөлж байна гэж үзэх бас боломжгүй. Хэсэг бүлэг цөөнхдөө хөтлөгдөөд чимээгүй, байр сууриа илэрхийлэхгүй байгаа иргэдийн эрх ашгийг зөрчиж болохгүй тул тооцоо судалгаагаар түүврийн аргаар нэгдсэн санал асуулга зохион байгуулах хэрэгтэй. Ингэж байж Улаанбаатар хот аврагдах тухай асуудал яригдана” гэв.

Түүнчлэн ирэх оны төсөвт нийслэлээс шилжиж, хөдөөд ажиллаж буй иргэдээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийн эзэд гэж үзэж ипотекийн зээлийн багц дэмжлэгийг өгөх
Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
Очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгох зэргээр тусгаж байгаа аж.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн