Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль өнөөдрөөс эхэллээ.
Уг наадам наймдугаар сарын 12,13,14-ний өдрүүдэд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдах юм.
Фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг та бүхэнд танилцуулна.