ҮЙЛ ЯВДАЛ: Эмч, эмнэлгийн ажилтны дэлхийн өдрийг тохиолдуулан мэдээлэл хийнэ

2022-08-12 10:001min0
эмч

Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн шинэ байранд

09:00 цагт “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

13:00 цагт Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн нээлт болно.

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын байранд

10:00 цагт орон даяар хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн аян”-ы нээлт болно.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт

10:30 цагт иргэдэд тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэлсэн тухай хэвлэлийн хурал хийнэ.

Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д

13:00 цагт Эмч, эмнэлгийн ажилтны дэлхийн өдрийг тохиолдуулан мэдээлэл хийнэ. Тус эмнэлэг 33 сувилагчдаа орон сууц худалдан авахад нь зориулж 30 хувийн урьдчилгаа төлбөр гардуулна.

Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркт

14:00-18:00 цагт Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос “Боловсролын өдөрлөг 2022” үйл ажиллагааг зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй