Булган аймагт үхрийн арьс товруутах өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, тус аймгийн онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр болж, Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт,хаваржилтын бэлтгэл ажлаар, коронавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, Булган сумын нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах “ өвчин илэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Өнөөдрийн байдлаар Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” гарч сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Аймгийн Онцгой комисс уг өвчний эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэхээр 16 сум нэг тосгоны удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өгч байна гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.