УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ?
Уламжлалт анагаах ухаанд өдрийг 3 хуваасан 6 хэмнэл байдаг.
1. Хийн цаг: 03:40-07:40, 15:40-19:40
2. Бадганы цаг: 7:40-11:40, 19:40-23:40
3. Шарын цаг: 11:40-15:40, 23:40-03:40
03:40-07:40 Хийн цагт бид өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөд хийг тэгшитгэх идээ ундаа буюу:
– Сүүтэй цай
– Өрөмтэй талх, масло талх
– Өөхөн тосонд хайрсан боорцог
– Арвайн гурил шар тостой багсарах
7:40-11:40 Бадганы цагт ходоодны галын илч хамгийн бага байдаг тул идэхгүй байх нь жингээ барих болон хасах хамгийн том алхам! Гал багатай үед идэх зүйл биедээ оруулахад тэр нь таргалалт, өөх, хаван болж хувирдаг. Пилетка 1 дээр тавьчихаад ус буцлахыг хүлээхтэй адил.
11:40-15:40 Шарын цагт хүний ходоодны галын илч ихтэй байдаг тул махан хоолыг түлхүү хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ ходоодны хэмжээгээр идэх нь чухал. Хүний ходоод 2 гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй.
15:40-19:40 Хийн цаг: Энэ үед өдрийн идсэн хоол шингэж өлсөх мэдрэмж төрөх тул бага зэрэг хийг дарах сүүтэй цай, бантан, зутан, 2-3 ширхэг бууз идэх нь эрүүл байж галбиртай байх үндэс бий болно.
19:40-23:40 Бадганы цаг: Оройн хоолыг 7 цагаас өмнө хийг тэгшитгэх хоол хүртвэл тэгээд түүнээс хойш идэхгүй дараагийн хийн цаг хүргэх нь жингээ барих, жин хасах, эрүүл байх хамгийн зөв хооллолт юм.
23:40-03:40 Шарын цаг: Тунгалаг цөвийн боловсролт явагдах цаг энэ үед бид сарны хүчээр биеэ амрааж унтах нь бодисын солилцоог явуулах нь хамгийн том нөхцөл бүрдэж өдрийн идсэн хоол унд хаягдал болох нь болж өглөө гадагшилж, биед шим болж үлдэх нь биеийг тэтгэх үе учир энэ цагт хамгийн сайн нойрыг авах хэрэгтэй. Нойр ч мөн жин бууруулах үйлдэлтэй.
ЗӨВӨЛГӨӨ: ЭРҮҮЛ, ГАЛБИРЛАГ БАЙЖ ЖИНГЭЭ БУУРУУЛАХЫГ ХҮСВЭЛ БАДГАНЫ ЦАГТ БИТГИЙ ХООЛОЛ, ХИЙГЭЭ ТЭГШИТГЭ, ГАЛЫН ИЛЧЭЭ ХАМГААЛ!
Энэ бол Уламжлалт анагаах ухааны эрүүл зөв хооллолт.
УАУ-ны их эмч О.Очгэрэл