Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн ахмад Б.Пүрэвдорж захирагчтай нэгдүгээр салааны алба хаагчид ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийжээ.
Үүнийг Онцгой байдлын газар, Улсын нөөцийн 109 дүгээр салбар, Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81, 68 дугаар ангиудад байрлуулан, алба хаагчдад хаягдал зайн хор уршгийн талаар мэдлэг олгож, зориулалтын саванд хийж хэвшүүлэн ажиллаж байна.
Хаягдал батарейн савыг хийхдээ гал унтраагуурын амсрыг нь авч, хажуу талд нь 7×3 см.кв хэмжээтэй нүх гаргасан бөгөөд хаягдал батарейг дээд талаас нь, утасны зайг хажуу талаас нь хийх юм.
Савны дээд талд таг, гадна талыг хуулгаар бүрж хор хөнөөлийн талаар мэдээлэл хэвлэн байршуулснаараа онцлог гэдгийг Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.