Хүнд өвчнөөр шаналж буй Б.Түмэн хүүгийн ээж болон ар гэрийхэн хорт утаа, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас үүдэн олон мянган хүүхэд хүгд өвчнаар өвчилж, Монголдоо эмчлэгдэх боломжгүй, харь орныг зорьж буйг эсэргүүцэж “Төрдөө гологдсон хүүхэд”сэдвээр дуу хоолойгоо хүргэлээ.
Б.Түмэн хүүгийн хувьд 11 настай. 2019 оноос эхлэн өвдөж ЭХЭМҮТ-ийн зүрхний холбогч, эдийн тасагт хэвтэн эмчлүүлж, онош нь тогтоогдохгүй явсаар 2021 оны дөрөвдүгээр сард үе мөчний өвчин буюу системийн гаралтай ЮРА гэх онош гарсан байна. Үүнээс хойш Б.Түмэн хүүгийн шинжилгээг энэ оны дөрөвдүгээр сард Солонгос улс руу явуулж, 100 хувь эдгэрэх боломжтой ,эмчилгээний зардал нь 250 сая төгрөг болно гэсэн хариу авчээ.
Монголын ард түмэн болон ар гэр, хамаатан садангийн хандиваар 140 сая төгрөг буюу эмчилгээний зардлын 60 хувийг олж, эмнэлэгтээ шилжүүлж зургаадугаар сарын 27-ны өдөр аавын хамт Солонгос улсыг зорьжээ.
Гэвч хүү өнгөрсөн хугацаанд дааврын болон гормоны эм тариа их хэмжээгээр хэрэглэснээс үүдэн биед нь өөрчлөлт орон эмчлэгдэх хугацаа уртсаж эмчилгээний зардалд өөрчлөлт оржээ. Хүүгийн нийт эмчилгээний зардал 263 сая 300 мянган вон буюу 658 сая төгрөг болжээ.
Иймд Монголынхоо ард түмнээс тусламжийн гараа сунгаж хүүд минь амьдрал бэлэглээч хэмээн хүсэж, мөн Монголын төр засагт гомдолтой байгаагаа илэрхийлж, суулт зарлахаа мэдэгдлээ.
2 comments
Бүгдээрээ нийслэлдээ шаваад дээр нь ашиглах бараг боломжгүй машин гадаадаас авчирч унаад гэр хорооллоо тэлээд насаа богиносгоод
амьдраад л байх уу,