БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед КОВИД-19-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.
Энэ нь КОВИД-19-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой юм.
КОВИД-19-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцөлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой.
Үүнд:
60-аас дээш насны өндөр настан
Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн
Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн
Гадаадаас ирсэн хүн
Түргэвчилсэн тестерээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн
Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг анхаарна уу.
Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд, эсвэл 24 цагийн дотор шинжилгээ заавал өгөх бөгөөд төлбөрийг өөрсдөө хариуцна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам