Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээ 2022 оны наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ.
Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм байна.
САЛБАР ХУРАЛДААНУУД:
“Монголын түүх, угсаатны судлал”,
“Монгол хэл, уран зохиол судлал”,
“Монголчуудын соёлын ертөнц”,
“Монголчууд ба гадаад ертөнц”,
“Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр явагдана.
Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болно.
Эх сурвалж: ЕТГ