Цахим орчинд “Нэг сартай хүүхдээ тэжээж, өсгөхөд бэрх байна. Авах нь ирээд аваарай” гэх зар олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Тэгвэл эл хэргийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон цагдаагийн байгууллагаас шалгалт хийгээд байгаа юм.
Цагдаагийн байгууллагын хийж буй шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эмэгтэй С нь нөхөр 26 настай эрэгтэй Б-тэй таарамжгүй харьцаатай болж, сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн болох нь тогтоогджээ.
Хүүхэд нь 28 хоногтой, эрэгтэй хүүхэд байсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээ хийж, эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа аж.