“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглож буй бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалтай.

“Даншиг наадам-Хүрээ цам” наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны зааланд үргэлжлэх аж. Түүнчлэн бөхчүүд өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд сугалаа өнөөдөр явагдах юм байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн