Японы засгийн газрын эх сурвалжууд Ерөнхий сайд Кишида Фумиог баасан гарагт Японд АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ.
Тайваньд хийсэн айлчлалынхаа дараа Пелоси Япон улсыг зорьсон юм. Пелоси Японд хүрэлцэн очсон байна. Энд хоёр өдөр айлчлах хүрээндээ тэрбээр Японы улс төрийн томоохон зүтгэлтнүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Кишида, Пелоси нар Хятад, Умард Солонгосын талаар зэрэг бүс нутгийн чанартай бусад асуудлууд, мөн Орос, Украины асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа тухай Япон, Америкийн хэвлэлүүд онцолж байна.
Пелоси Ази тив дэхь айлчлалынхаа хүрээнд Тайваньд очсоноор 25 жилийн дараа тус аралд айлчилсан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын анхны дарга болсон. Тэрбээр мөн Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй лхагва гарагт уулзсан. Хятад улс түүний Тайваньд хийсэн айлчлалыг эрс эсэргүүцэж, Тайванийг тойрон цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: Moнголын мэдээ /MNB/