Жүжигчин Хоакин Финикст Оскарын шагнал авчирсан “Жокер” киноны үргэлжлэл “Joker: Folie a Deux” кинон 2024 оны 10 дугаар сарын 4-нд кино театруудаар гарч эхэлнэ. Энэ тухай The Hollywood Reporter хэвлэл мэдээллээ.

Шинэ бүтээлд дуучин Леди Гага оролцох тухай мэдээлэл батлагдсан ч одоогоор ямар дүрд тоглох нь тодорхойгүй байна. Киног дахин Тодд Филлипс найруулах юм. Deadline хэвлэлийн мэдээлснээр зураг авалтыг арванхоёрдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

2019 онд нээлтээ хийсэн “Joker” кино шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг хөгжим гэсэн хоёр ангилалд Оскарын шагнал хүртсэн юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн