Оросын Төрийн Думын гишүүн асан Алина Кабаевагийн эсрэг хориг тавьж буйгаа АНУ-ын Сангийн яам зарлалаа. Ингэснээр түүний Америк дахь бүх хөрөнгийг царцааж, америкчуудыг түүнтэй харьцахыг хориглож буй аж. Энэ оны тавдугаар сард Их Британи анхлан Кабаевагийн эсрэг хориг тавихаа зарласан бол зургаадугаар сард Европын холбоо хоригийн жагсаалтдаа оруулсан юм.
Владимир Путины амраг гэгддэг А.Кабаева нь хэвлэлийн байгууллагуудыг нэгтгэсэн “Үндэсний медиа групп”-ийг тэргүүлдэг ажээ. Узбекистан гаралтай Кабаева 2004 онд Афины олимпоос гимнастикийн төрлөөр алтан медаль хүртэж байв.
1 comment
Нөгөө хүний эрхийг дээдэлдэг ардчилалын өлгий улс чинь юу л болоод байна даа. Өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах чинь хүний үндсэн эрхэд хамаардаггүй юм уу? Энэ хүүхэн дайн хийж гэмт хэрэг үйлдсэн биш бусдын гэм бурууг энэ хүнд хүлээлгээд байгаа нь зохимжгүй байна.