Цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сараас хойш хаалттай байсан Шинэ Зеланд улс даваа гарагаас дэлхийн өнцөг булан бүрийн зочид гийчдэд хилээ бүрэн нээгдлээ.
Тодруулбал, Шинэ Зеланд энэ оны 2 дугаар сараас хилээ хэсэгчлэн нээж эхэлсээр хориг хязгаарлалтуудаа алгуур сааруулсаар байна. Гэхдээ тус улсад очих жуулчдын ихэнх нь “Ковид-19″-ийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай хэвээрээ, мөн очсны дараа хоёр удаа PCR шинжилгээ өгөх ёстой байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Даваа гарагт Окландад болсон Хятадын бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бид дэлхийн бусад улсын хамт ард иргэдээ аюулгүй байлгаж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг тэмцэж ирсэн. Энэ оны 2 дугаар сараас хойш хилээ үе шаттайгаар нээсээр даваа гарагаас ийнхүү бүрэн нээж байна” гэж мэдэгдлээ.
Гадаад оюутнууд Шинэ Зеландын эдийн засагт чамгүй хувь нэмэр оруулдаг тул хил бүрэн нээгдсэнээр тус улсын сургууль, их дээд сургуулиудад дахин түлхэц болно гэж найдаж байгаа аж.