Малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох захирамж гаргажээ.
Тус захирамжид, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зэрэг зохион байгуулахыг тодорхой хугацаагаар хоригложээ.
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсээд байгаа аж.