Жил бүр манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ-аас хамгийн олон жуулчин ирдэг. Сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг харвал, цар тахлаас өмнө БНХАУ-аас жилд 130 орчим мянга, харин ОХУ-аас 80 мянга орчим жуулчин Монгол Улсад аялахаар ирж байжээ.
Харин жагсаалтын дараагийн байруудад Өмнөд Солонгос, Япон, АНУ, Казахстан, Герман, Франц, Австрали, Их Британийн жуулчид жагсаж байна.
Монгол банкны судалгаанд дурдсанаар, Монголд ирсэн жуулчид ирсэн улс орноосоо хамаарч зардал нь харилцан адилгүй дунджаар 9 хоногт 1463 ам.доллар зарцуулдаг байна.
Мөн жуулчдын 56% нь жуулчны компаниар үйлчлүүлдэг бол 44% нь хувиараа аяллаа зохион байгуулдаг гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.