Цаг уур орчны шинжилгээний газраас наймдугаар сарын урьдчилсан цаг агаарын төлөвийг гаргасныг хүргэж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Харин Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан бол гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дундаас 1–2°С–аар хүйтэн байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орно.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас илүү хална. Хур тунадас Хэнтийн нутгаар олон жилийн дунджаас ахиу байх ч бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна.
Агаарын температур,нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Тоймлобол, наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жимийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж байх ба Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.