Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Хэв журмын цагдаа, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн жолооч зэрэг албан тушаалын сул орон тоонд ажиллах иргэдийг бүртгэнэ.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны долоодугаар сарын 18-наас наймдугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл доорх цахимаар хаягаар хүлээн авна.
№ | Бүртгүүлэх газар | Бүртгүүлэх цахим хаяг | Тайлбар |
1 | Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар | hr.bzd@police.gov.mn |
Дотоодын цэргийн харуул сул орон тоонд бүртгүүлэх иргэдийг оршин суух газрын харъялал харгалзахгүйгээр амьдарч байгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага бүртгэж, шалгалтыг зохион байгуулна.
Харин бусад сул орон тоонд бүртгүүлэх иргэдийг тухайн сул орон тоо зарласан цагдаагийн байгууллагаас бүртгэж, шалгалтад оруулна. |
2 | Баянгол дүүрэг дэх цагдаагийн газар | hr.bgd@police.gov.mn | |
3 | Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар | hr.sbd@police.gov.mn | |
4 | Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газар | hr.khud@police.gov.mn | |
5 | Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар | hr.skhd@police.gov.mn | |
6 | Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газар | hr.chd@police.gov.mn | |
7 | Багануур дүүрэг дэх цагдаагийн газар | hr.baganuur@police.gov.mn | |
8 | Налайх дүүрэг дэх цагдаагийн газар | hr.nalaikh@police.gov.mn | |
9 | Архангай аймаг дахь цагдаагийн газар | hr.Arkhangai@police.gov.mn | |
10 | Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар | hr.Bayankhongor@police.gov.mn | |
11 | Булган аймаг дахь цагдаагийн газар | hr.Bulgan@police.gov.mn | |
12 | Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар | hr.Bayan-Ulgii@police.gov.mn | |
13 | Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар | hr.Govi-Altai@police.gov.mn | |
14 | Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс | hr.gobisumber@police.gov.mn | |
15 | Дорнод аймаг дахь цагдаагийн газар | hr.Dornod@police.gov.mn | |
16 | Дорноговь аймаг дахь цагдаагийн газар | hr.dornogobi@police.gov.mn | |
17 | Дундговь аймаг дахь цагдаагийн газар | hr.Dundgobi@police.gov.mn | |
18 | Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар | hr.Darkhan-Uul@police.gov.mn | |
19 | Завхан аймаг дахь цагдаагийн газар | hr.Zavkhan@police.gov.mn | |
20 | Орхон аймаг дахь цагдаагийн газар | hr.Orkhon@police.gov.mn | |
21 | Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар | hr.Uvurkhangai@police.gov.mn | |
22 | Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар | hr.Umnugobi@police.gov.mn | |
23 | Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар | hr.Selenge@police.gov.mn | |
24 | Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар | hr.sukhbaatar@police.gov.mn | |
25 | Төв аймаг дахь цагдаагийн газар | hr.Tuv@police.gov.mn | |
26 | Увс аймаг дахь цагдаагийн газар | hr.Uvs@police.gov.mn | |
27 | Ховд аймаг дахь цагдаагийн газар | hr.Khovd@police.gov.mn | |
28 | Хэнтий аймаг дахь цагдаагийн газар | hr.Khentii@police.gov.mn | |
29 | Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар | hr.Khuvsgul@police.gov.mn | |
30 | ДЦ-805 дугаар анги | hr.Dts805@police.gov.mn | |
31 | ДЦ-05 дугаар анги | hr.Dts05@police.gov.mn | |
32 | Автобааз | hr.Avtobaaz@police.gov.mn | |
33 | Мэдээлэл, шуурхай удирдлагын алба | hr.MSHUT@police.gov.mn | |
34 | Тээврийн цагдаагийн алба | hr.ttsa@police.gov.mn | |
35 | Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба | hr.ekhg@police.gov.mn |
Тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
- Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- Автомашины засвар үйлчилгээ, оношилгоо хийх /цагдаа жолооч/,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолооч/
Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
- Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
- Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
- Иргэний үнэмлэх; /.pdf/
- 3 үеийн намтар/.pdf/;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
- Эрүүл мэндийн асуумж /.pdf/
- Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/ шаардлагатай.