Д.Ганбат гишүүн БИДОНОО бүртгээд л явна уу

Сонгуулийн чимээ наашилж УИХ-ын гишүүд ч нутаг нугаараа очиж, ард түмэндээ үзэгдэж, тойргоо эргэн тойглож явна. Ингэхдээ ард иргэдийнхээ амар мэндийг асуухтай зэрэгцэн, сонгуулийн өмнө тараасан зүйлээ эрэн хайж , өгсөн эд зүйлсээ ч сураглаж явна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат ахмадуудын мэндийг мэдэхдээ “Заа сайхан наадаж байна уу, миний бидон байгаа юу?” хэмээн асуусан нь цахим орчинд багагүй шуугиан тариад байна.
УИХ -ын гишүүн Д.Ганбат өмнө нь “Би бидон тараагаагүй, тэр бол эвлүүлэг. Би тойрогтоо 40-ийн бидон тараасан байдаг. Гэхдээ би бидон дээр зураг тавиагүй. Зургаа тавих хүн мөн үү, би. Миний зурагтай бидоныг айл, өрх ашиглах уу. ” гэсэн тайлбар хэлсэн байдаг.
https://twitter.com/Erdeniinod17/status/1553671156959367168?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1553671156959367168%7Ctwgr%5E7bb2cfea08e0d0645b52506c809b9353e58df119%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Feguur.mn%2F349579%2F