Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 209 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 947,231 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын:
- 135 нь Улаанбаатар хотод,
- 74 нь орон нутагт буюу дөрвөн аймагт тус тус бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Дорноговьд хоёр, Дорнодод нэг, Өвөрхангайд найм, Өмнөговьд 63 тохиолдол илэрчээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 421 хүн эдгэрсэн бол одоогоор 11,967 хүн хяналтад байна.