2021 онд АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах талаар ажиллана гэдгээ мэдэгдэж байв. Мөн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сард манай улсад айлчлан ирэх юм байна.
Энэ жил Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохионо. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ урьсан тухай мэдээлж байсан билээ.