Энэ оны эхний хагас жилд мотоциклийн ослын улмаас орон нутагт 78 хүн гэмтэж, 51 хүн амь насаа алджээ. Мотоциклтой зам тээврийн осол нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох зэргээс шалтгаалж байна.
Тиймээс бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж ашиглах, хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.