Бие физиологийн эрүүл мэнддээ анхаардагтай адил бид оюун санаа, сэтгэцийн эрүүл мэнддээ чухалчлан анхаарах хэрэгтэй.
Одоо үед бид сошиалаар дамжуулан олон нийттэй харьцаж, ажил хичээлээ амжуулдагтай адил сэтгэлзүйн асуудлуудыг тань шийдэхэд туслах гар утасны аппликэйшнуудыг танилцуулъя.
1. Headspace
Бясалгал хийж сурч буй анхлан суралцагчид ашиглавал хамгийн тохиромжтой. 2-3 минутын богино бясалгал хийхэд туслах дуу аялгуунууд ч байдаг тул сэтгэл санаа тогтворгүй үед туршаад үзээрэй. Мөн үүний дагуу “Төвлөрөл, бясалгалын хүчээр тархиа чөлөөлөхүй” ном монгол хэлээр хэвлэгдэн гарсан билээ.
Татах холбоос: https://apps.apple.com/…/headspace-meditation/id493145008
2. Insight Timer
Хэрхэн бясалгах, тайвах унтах тухай 35,000 гаруй үнэгүй зөвлөгөөнүүд байдаг ба энэхүү аппыг дэлхий даяар 6 сая гаруй хүмүүс тогтмол ашиглаж байна. Ямар төрлийн бясалгал танд тохирохыг ч мөн ухаалаг системээрээ тодорхойлж өгнө.
Татах холбоос: https://apps.apple.com/…/insight-timer…/id337472899
3. Best for stress- Stop, Breathe, Think
Стресстэй, гунигтай эсвэл уур бухимдалтай гэх мэт сэтгэл зүйн тогтворгүй үедээ энэ аппаар дамжуулан зөв техникээр амьсгалж, сэтгэл санаагаа тайвшруулаарай.
Татах холбоос: https://apps.apple.com/us/app/stop-breathe-think/id778848692
4. Calm
2018 онд шилдэг аппаар шалгарсан энэхүү аппаас та тайвшруулах сунгалтын дасгалууд, тайван нойрсоход туслах богино түүх, үлгэрүүдийг сонсоорой.
Татах холбоос: https://apps.apple.com/us/app/calm/id571800810
5. Aura
Таны одоогийн сэтгэл зүйд хамгийн тохиромжтой стресс бууруулах, тайвшрах аргыг санал болгодог апп. Байгалийн чимээ, хөнгөн аялгуу болон тэмдэглэл хөтлөх хэсэг ч бий.
Татах холбоос: https://apps.apple.com/…/aura-calm-anxiety…/id1114223104
6. BetterMe
Сэтгэлзүйн хувьд тогтвортой байхад туслах 100 гаруй дасгалууд, амьсгалын зөв техник, тайван унтах болон өөрийгөө хайрлахад туслах энгийн үйлдэлтэй апп.
Татах холбоос: https://apps.apple.com/…/betterme-mental…/id1363010081
7. Blindcare (Монгол)
Өөрийн нэр, мэдээллээ нууцлан эерэг, сөрөг мэдрэмжүүдээ энэхүү апп-д хуваалцсанаар мэргэжлийн сэтгэлзүйчид танд зөвлөгөө, тусламжийг хүргэх болно. Мөн өөрийн сэтгэлзүйг тодорхойлох олон төрлийн сорилуудыг хийгээрэй.
Татах холбоос: https://apps.apple.com/mn/app/blindcare/id1600427740
8. Gegee (Монгол)
Сэтгэлзүй болон бясалгалд суурилсан хичээлүүд нь оюун санаагаа тогтворжуулах, бие сэтгэлээ тайвшруулахад тань тусална. Өөрийн сонирхсон 7-30 хоногийн хичээлүүдээс сонгох боломжтой.
Татах холбоос: https://apps.apple.com/mn/app/gegee/id1532005439
Эх сурвалж: Алтан эмч ФБ хуудаснаас