Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна

2022-08-01 06:301min0
296165096_393362822931493_1187495622691848847_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар боллоо.

Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлнэ.

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ирж дээрх ажлуудаа хянаж, шалгах хэрэгжилтийг хангана ажиллах юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй