Сүүлийн өдрүүдэд гол ус, нуурын эргээр амарч зугаалж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Онги, Дайргын голын орчмоор үер усны болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 150 орчим иргэнд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллав.
Иргэд та бүхэнд дараах анхааруулгыг хүргэж байна.
-Голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх аюултай тул болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;
-Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар