Сармагчны цэцэг өвчин Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл ДУНД гэж үнэлжээ

2022-07-27 16:28
hussssss

ДЭМБ-аас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр зарласан. Тиймээс манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг өнөөдөр/2022.07.27/ гурав дахь удаагаа хийсэн байна.

Ээлжилт эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулав.
Эрсдэлийн үнэлгээнд:

  • Эрүүл Мэндийн Яам
  • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)
  • ДЭМБ-ын Монгол улс дах суурин төлөөлөгчийн газар
  • Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)
  •  Гаалийн Ерөнхий Газрын төлөөлөл нийт 20 гаруй удирдлага, мэргэжилтэн нар оролцлоо.

Эрсдэлийн үнэлгээг хийсэн багаас сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэлжээ.