“Сарнай” хүүхдийн төвийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тус төв байгуулагдаж эхлээгүй байтал М.Сарнай, “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ нар хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ. Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр (2017.08.03) олон нийтийн цахим сүлжээнд Монгол Треза эх М.Сарнайгийн үнэн төрхийг илчилж хүүхдүүдийг хувийн бизнесээ болгож байгааг мэдээлсэн бол хариу болгож М.Сарнай түүнийг захирал нь болох бодолтой явсаныг мэдээгүй гэх тайлбар өгсөн.
Өдгөө 15 хүүхдийг өсгөж буй түүний хэлсэнээр Ц.Сувд-Эрдэнэ хүүхдийн төвийн захирал нь болж чадахгүй гэдгээ мэдээд ийм асуудал үүсгэсэн гэнэ. Харин тэр өөрөө “Сарнай” хүүхдийн төвийг удирдана гэснээс л цагдаа шүүх дээрээ тулсан бололтой.