Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Их тохойрол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Туул голоос шууд усаа аваад тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоож, 2022 оны 07 дугаар сарын 27-ы өдрийн 12:00 цагт Булган аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар мэдэгдэн ажиллаж байна.